Жил бүрийн 3-р сарын 22-ны өдөр бол Дэлхийн усны өдөр. Нэгдсэн Үндэстний Ерөнхий Ассамблей 3-р сарын 2-ны өдрийг Дэлхийн усны өдөр болгон зарласнаар 1993 оноос хойш энэ өдрийг тэмдэглэж ирсэн.
Энэ өдрийн хүрээнд Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын “Хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-аас “Нээлттэй хаалганы өдөрлөг”-ийг байгууллагынхаа гадна талбайд зохион байгууллаа.
Өдөрлөгөөр Хан-Уул дүүргийн 15, 18, 52 дугаар сургуулиудын 6 дугаар ангиудын 216 хүүхдүүдийг хамруулан орон сууцны болон гэр хорооллын иргэд нүүр гар угаах, аяга таваг угаах үедээ хэдий хэмжээний ус хэрэглэж байгааг бодитоор үзүүлсэн үзүүлэх сургалтыг зохион байгууллаа.
Мөн “ОСНААУГ-ын хэрэглэгчдэд үйлчлэх төв-10”-ын Ус хангамжийн инженер Н.Болор-Эрдэнэ “Цэнгэг ус-Тэгш хүртээмж” сэдэвт ус хэрэглээний сургалтыг сурагчдад зориулан зохион байгуулав.
Энэ өдөр тус Хэрглэгчдэд үйлчлэх төвөөр үйлчлүүлсэн хэрэглэгчид үйлчилгээний хөлсөө 50% хөнгөлүүлэх эрх эдлэх бөгөөд өдөрлөг өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжилнэ.
Өдөрлөгт Хан-уул дүүргийн Засаг даргын нэгдүгээр орлогч Г.Батсайхан тэргүүтэй дүүргийн хэлтэс, албадын удирдлагууд болон 15, 18 дугаар сургуулийн захирлууд, СӨХ-дын захирлууд, хэрэглэгчдийн төлөөлөл оролцлоо.
Тус байгууллагын зүгээс хэрэглэгчиддээ хандан ганцхан 03 дугаар сарын 22-ны өдөр гэхгүйгээр өдрөөс өдөрт хомсдож байгаа цэвэр усаа өдөр бүр хайрлан, ариг гамтай хэрэглэж байхыг уриаллаа.