Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд 3 дугаар сард:
Санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд Голомт банкны Хан-Уул бизнес салбартай хамтран “Хуримтлал хадгаламж сургалтыг Нийгмийн даатгалын хэлтсийн албан хаагчид болон Гоо сайхан,Компьютер, Оёдол эсгүүрийн ангийн 57 суралцагчдад зохион байгуулав. Мөн
-Эрүүл зѳв хооллолт
-EQ буюу сэтгэл хѳдлѳлѳѳ удирдах чадвар
-Тѳлѳвлѳлт
-Стрессийг зохицуулах нь
-Эерэг хандлага
-Хариуцлага хүлээхийн ид шид
-Өөртөө итгэх итгэл
-Хуримтлал ба хадгаламж
– Амжилтын нууц зэрэг сэдвүүдээр 8 байгууллага,хамт олны 306 иргэнд хүрч сургалт зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан:
-ШУТИС Мех.ТС МСҮТ
-Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв
-Нийгмийн даатгалын хэлтэс
-75 дугаар сургууль
-2 дугаар хороо
– Гоо сайхан,Компьютер, Оёдол эсгүүрийн ангийн суралцагчид, иргэд, албан хаагчдад талархал илэрхийлье.
Иргэд та бүхэн ч манай сургалтад хамрагдах боломжтой.Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.