Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ХҮНСЭЭР ХАНГАХ АЛБА СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Дүүргийн Засаг даргын Тамгын газраас Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтэстэй хамтран болзошгүй гамшиг, газар хөдлөлтийн үед голомтод ажиллаж буй шуурхай бүлэг, сайн дурынхан, нэрвэгдэгсдийг хоол, хүнсээр хангах мэргэжлийн ангийн удирдлагуудад гамшгийн төлөвлөгөө хэрхэн боловсруулах, хүнсний чанар аюулгүй байдал, агуулахын стандарт болон дайчилгааны үед хэрхэн ажиллах талаар сургалтыг 2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр зохион байгуулж, мэргэжил арга зүйгээр хангаж ажиллалаа.

 

Мөн Нийслэлийн Засаг даргын А/88 дугаар захирамжаар Гамшиг, аюулт үзэгдэл, ослоос хүн, мал, амьтан, эд хөрөнгө, хүрээлэн байгаа орчныг хамгаалах урьдчилан сэргийлэх аврах, дадлагажуулах зорилгоор “Гамшгаас хамгаалах иж бүрэн сургууль”-ийг 2019 оны 04 сарын 24, 25, 26-ний өдрүүдэд зохион байгуулах юм.