ХУД Албан бус-Насан туршийн боловсролын мэргэжлийн чиг баримжаа олгох сургалтын хүрээнд компьютерийн анхан, дунд, гүнзгий шатны сургалтыг бүхий л насны иргэдэд тогтмол зохион байгуулдаг.
Уг үйл ажиллагааны хүрээнд 3 дугаар сарын компьютерийн сургалт 2019.03.04-03.29 хүртэл 20 хоногийн 60 цагийн сургалт зохион байгуулагдлаа.
Анхан шатны сургалтад 30-73 насны 10 иргэн хамрагдаж амжилттай төгсөж, гэрчилгээгээ гардан авав.
Тус сургалтаар анхан шатны сургалтад хамрагдсан иргэд
- Microsoft office Word програм
- Microsoft office Excel програм
- Microsoft office Power point програм дээр ажиллаж сурхаас гадна
- Интернэт хэрэглээ, майл хаяг нээх, майл илгээх, youtube-ээс бичлэг татах зэрэг чадварыг эзэмшсэн
Нийт төгсөгчиддөө амжилт хүсье. Иргэн та ч манай сургалтад хамрагдах боломжтой.
Та манай сургалтанд бүртгүүлэхдээ
- Иргэний үнэмлэхний хуулбар
- Хорооны тодорхойлолт
- Цээж зураг 1 хувь