Хан-Уул дүүргийн бөхийн чөлөөт барилдааны аварга шалгаруулах тэмцээн 2019 оны 04 сарын 02-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж 15 байгууллагын 285 тамирчин 25 жин 100 багц медалийн төлөө хурд, хүч, авхаалж самбаа, уран мэхээ уралдуулан өрсөлдлөө.
Тэмцээний охидын төрөлд:
30 кг-ийн жинд 114-р сургуулийн тамирчин Ж.Нургүл
35 кг-ийн жинд 59-р сургуулийн тамирчин Э.Төгөлдөр
40 кг-ийн жинд 59-р сургуулийн тамирчин Б.Энхжин
43 кг-ийн жинд 10-р сургуулийн тамирчин Ө.Хулан
46 кг-ийн жинд Женко клубийн тамирчин н.Баасандэмбэрэл
49 кг-ийн жинд Женко клубийн тамирчин н.Отгонням
53 кг-ийн жинд Аварга сургуулийн тамирчин О.Ариунзаяа
57 кг-ийн жинд 115-р сургуулийн тамирчин н.Уянга-Эрдэнэ
61 кг-ийн жинд 10-р сургуулийн тамирчин Б.Нямсүрэн
65 кг-ийн жинд Аварга сургуулийн тамирчин А.Отгонсүрэн
69 кг-ийн жинд Аварга сургуулийн тамирчин н.Болормаа
73 кг-ийн жинд 10-р сургуулийн тамирчин Д.Халиун нар шалгарлаа.
Эрэгтэй төрөлд:
30 кг-ийн жинд 59-р сургуулийн тамирчин Г.Мөнх-Оргил
35 кг-ийн жинд 59-р сургуулийн тамирчин Г.Мөнх-Очир
40 кг-ийн жинд 114-р сургуулийн тамирчин Е.Дүүрэнбат
45 кг-ийн жинд 59-р сургуулийн тамирчин Б.Далайдорж
48 кг-ийн жинд 7-р сургуулийн тамирчин н.Өсөхжин
51 кг-ийн жинд 59-р сургуулийн тамирчин П.Алдармөнх
55 кг-ийн жинд Аварга сургуулийн тамирчин Г.Батнасан
60 кг-ийн жинд Аварга сургуулийн тамирчин Б.Хатанбүүвэй
65 кг-ийн жинд Женко клубийн тамирчин н.Ууганбаяр
71 кг-ийн жинд Аварга сургуулийн тамирчин Б.Маргад-Эрдэнэ
80 кг-ийн жинд 10-р сургуулийн тамирчин Б.Ганжигүүр
92 кг-ийн жинд Аварга сургуулийн тамирчин Ш.Энхбаясгалан
110 кг-ийн жинд Аварга сургуулийн тамирчин Д.Нанжид нар 2019 оны чөлөөт бөхийн өсвөр үеийн УАШТ дөрөвдүгээр сарын 17-21-нд Хэнтий аймгийн төв Чингис хотын спортын ордонд болох тэмцээнд оролцох эрхээ авлаа.
Тэмцээнийг Монголын чөлөөт бөхийн холбооноос томилогдсон шүүгчид, Б.Алтангадас ОУ I зэргийн шүүгч, П.Батбаатар ОУ II зэргийн шүүгч, тэмцээний ерөнхий шүүгч, Жаргалсайхан ОУШ, Лхагвасүрэн ОУШ, Бямбаноров ОУШ, Батсүх УШ, Урайнхай УШ,ОХУ-ын Буриад улсын гавъяат дасгалжуулагч, шүүгч Отгон-Эрдэнэ, шүүгч Сэлэнгэ, нарийн бичгийн шүүгч, Алтанцацаг, Эмч шүүгчээр Эрдэнэчимэг нар ажиллаж шүүн явууллаа.
Байгууллагын нэгдсэн дүнгээр:
Тэргүүн байрт 118 оноогоор Аварга сургууль
Дэд байрт 118 оноогоор 59-р сургууль
Гутгаар байрт 47 оноогоор 10-р сургууль тус тус шалгарлаа.