Хан Уул дүүргийн санхүүгийн нэгтгэсэн тайлан Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, УСНББОУС болон бусад холбогдох хууль, тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн хангаж, үнэн зөв, бодитой, шударга илэрхийлэгдсэн тул Нийслэл дэх Төрийн аудитын газраас Хан-Уул дүүргийг 2018 онд санхүүгийн “Зөрчилгүй” гэрчилгээ олгов.
“Гэрчилгээ”-г Хан-Уул дүүргийн Засаг дарга, төсвийн ерөнхийлөн захирагч Ж.Алдаржавхланд Нийслэл дэх төрийн аудитын газрын дарга С.Энхбаатар албан ёсоор хүлээлгэн өглөө. Хан Уул дүүргийн төсвийн ерөнхийлөн захирагчийн санхүүгийн тайланд нийт 178 байгууллагын санхүүгийн тайлан нэгтгэгдсэн байна.