Хан-Уул
Мэдээлэл

“ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ 90 МИНУТ” АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАНА

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн “Хог хаягдал, орчны бохирдлыг бууруулах зарим арга хэмжээний тухай” А/285 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн “Хоггүй Хан-Уул 2019” аян зохион байгуулах тухай А/112 дугаар захирамжийн хүрээнд “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээ 04 дүгээр сарын 20-ны өдөр дүүргийн хэмжээнд  11.00-12.30 цагийн хооронд зохион байгуулагдана.

“Их цэвэрлэгээ 2019” арга хэмжээ нь нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай, гуу, жалганд үүссэн хог хаягдлыг цэвэрлэх, айл өрх, аж ахуйн нэгж байгууллагуудын эзэмшил хашаа, талбайд хуримтлагдсан хог хаягдлыг ачиж, тээвэрлэх гэрлийн шон, угаах, шон дээр наасан зарлал, наалтыг хуулах, нийтийн эзэмшлийн эд хогшил, хөшөө дурсгал, хогийн сав, сандал, хайс, хашлагыг угааж цэвэрлэх, байгууллага, аж ахуйн нэгжүүдийн хаяг, хаягийн байгууламжуудыг угаах, өнгийг сэргээх зэрэг чиглэлээр зохион байгуулагдана. Иймд иргэд, аж ахуйн нэгж байгууллагууд та бүхнийг “Их цэвэрлэгээ 90 минут” арга хэмжээнд идэвхтэй оролцож, хоггүй, эрүүл, цэвэр орчинг хамтдаа бүрдүүлэхийг уриалж байна.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР