Хан-Уул
Мэдээлэл

БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ГАДААД ХАРИЛЦААНЫ ТӨЛӨӨЛӨГЧИД ХАН-УУЛ ДҮҮРЭГТ АЖЛЫН АЙЛЧЛАЛ ХИЙЛЭЭ

Хан-Уул дүүрэг нь БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хоттой найрсаг хамтын ажиллагаа тогтоогоод даруй 10 гаруй жил болсон. Энэ хугацаанд хоёр талын төр захиргааны байгууллагуудын хамтын ажиллагааг өргөжин эрүүл мэнд, боловсролын чиглэлээр үр дүнтэй хамтран ажиллаж ирсэн.

Хамтын ажиллагааны хүрээнд дүүргийн 18 дугаар дунд сургуулийг Эрээн хотын олон улсын хэлний сургуулийн хороонд тогтсон найрсаг харилцаа тогтож, дүүргийн сургууль, цэцэрлэгийн багш нар ажил мэргэжлийн харилцан туршлага солилцох хөтөлбөрийг  жил бүр тогтмол зохион байгуулж хэвшсэн.

Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр БНХАУ-ын ӨМӨЗО-ны Эрээн хот болон бусад хотуудын Гадаад харилцаа хариуцсан дарга нар Хан-Уул дүүрэгт ажлын айлчлал хийлээ.

Уулзалтанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Төрийн захиргааны удирдлагын хэлтсийн дарга Н.Буянхишиг, Хууль зүй, архивын тасгийн дарга Ч.Байгаль болон холбогдох албаны хүмүүс хүлээн авч, уулзлаа. Хамтын ажиллагааны уулзалтаар хоёр тал хамтын ажиллагааг өргөжүүлэн эдийн засаг, бизнес, жижиг дунд үйлдвэрлэл болон бусад салбарын харилцаа, хамтын ажиллагааны асуудлыг хөндөж ярилцав.

Уулзалтын үеэр Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин хоёр талын хамтын ажиллагааг эрчимжүүлж, бизнесийн чиглэлээр түлхүү хамтран ажиллах талаар санал солилцлоо. 2019 оны оны 08 дугаар сард БНХАУ-ын ӨМӨЗО-д зохион байгуулагдах ОУ-ын үйлдвэрлэл, үйлчилгээний үзэсгэлэн худалдаанд Хан-Уул дүүргийн үндэсний үйлдвэрлэл эрхлэгч нарыг оролцуулах тухай санал тавьж, харилцан дэмжин ажиллах талаар харилцан санал солилцлоо.

БНХАУ-ын ӨМӨЗО-ны төлөөлөгчдийн ахлагч Улаанхуар Хан-Уул дүүргийн удирдлага бусад салбарын холбогдох албаны хүмүүстэй нягт хамтран ажиллаж, үр дүнд хүрсэн ажлыг тогтмол харилцан зохион байгуулан ажиллахаа илэрхийллээ. Цаашид хоёр тал хамтын ажиллагааны хүрээнд салбар бүрт үр дүнтэй ажиллаж, харилцаагаа улам өргөжүүлэн ажиллах болсноор уулзалт өндөрлөлөө.