Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГА Ж.АЛДАРЖАВХЛАН “ЗӨВ ХҮҮХЭД–ЗӨВ ИРЭЭДҮЙ” ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД БНХАУ-ЫН ӨМӨЗО-НЫ ШИЛИЙН АЙМАГТ АЖИЛ, МЭРГЭЖЛИЙН ТУРШЛАГА СОЛИЛЦООД ИРСЭН БАГШ НАРЫГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗЛАА


Хан-Уул дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” хөтөлбөрий хүрээнд Хан-Уул дүүргийн сургуулийн өмнөх боловсролын байгууллагад амжилттай ажиллаж ирсэн цэцэрлэгийн 20 шилдэг залуу багш нарын төлөөлөл БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн аймагт ажил, мэргэжлийн туршлага солилцоод ирсэн.

Өнөөдөр буюу 2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан туршлага судлаад ирсэн багш нарын төлөөллийг хүлээн авч уулзлаа.

Тэрбээр дээрх хөтөлбөрийн дагуу өнгөрсөн жил буюу 2017 оны 01 дүгээр сард дүүргийн ЕБС-ийн дунд, ахлах ангийн 20 сургалтын менежер, нийгмийн ажилтнууд БНХАУ-ын ӨМӨЗО-ны Шилийн аймгийн сургуулиудад туршлага судлаад ирсэн. Жил бүр тус үйл ажиллагаа тогтмол хэрэгжин, дүүргийн багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн өөрсдийн хариуцсан цэцэрлэг, сургууль дээрээ сурч мэдсэн зүйлээ амжилттай хэрэгжүүлэн ажиллаж, үр дүнгээ өгч байгаа гэдэгт итгэлтэй байна. Цаашид жил бүр зохион байгуулж, бусад орнуудын сургалтын тогтолцоог судалсны дүнд багш, сурган хүмүүжүүлэгч нарыг дахин хамруулан, дэмжин ажиллана хэмээлээ.

Ажил, мэргэжлийн туршлага судалж ирсэн багш нар  Шилийн аймгийн багш нарын заах арга барил, цэцэрлэгийн орчин,  зохион байгуулалтын талаар танилцуулан, туршлага солилцох энэхүү арга хэмжээг санаачлан зохион байгуулсан Засаг дарга Ж.Алдаржавхланд дахин талархал илэрхийлье хэмээлээ.