Хан-Уул
Мэдээлэл

ИРГЭНИЙ БОЛОВСРОЛ, ЁС СУРТАХУУН ТӨЛӨВШЛИЙН БАГШИЙН 4 САРЫН СУРГАЛТУУД АМЖИЛТТАЙ ЯВАГДЛАА

Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь Иргэний боловсрол, ёс суртахуун төлөвшлийн сургалтын агуулгын хүрээнд иргэний боловсрол олгох, сонгох сонгогдох эрхээ эдлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлагыг төлөвшүүлэх болон зөв дадал хэвшлийг бий болгох сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.


Сургалтын хүрээнд 4-р сард:

  • Иргэний оролцоо
  • Иргэний эрх үүрэг хариуцлага
  • Ёс суртахууны хэм хэмжээ
  • Үг яриагаа цэгнэе
  • Багаар ажиллах чадвар
  • Өсвөр насны харилцаа
  • Хамт олны харилцаа
  • Зохион байгуулах ба харилцах чадвар
  • Асуудал шийдвэрлэх ба хариуцлага хүлээх чадвар
  • Хүмүүст эерэгээр нөлөөлөх ба шийдвэр гаргах чадвар
  • Хорт зуршил сэдвүүдээр байгууллага хамт олонд сургалт зохион байгуулж 254 иргэнд хүрч үйлчилсэн байна.


Иргэний  боловсрол, Ёс суртахуун төлөвшлийн сургалтанд:

  • Дотоод аудит
  • Жижиг дунд үйлдвэрлэл
  • Цагдаагийн 1 хэлтэс
  • 18 сургууль
  • 13 хороо
  • Нийтлэг үйлчилгээний алба
  • Компьютер, Гоо сайхан, Оёдол эсгүүрийн сурагчид


Үнэ Төлбөргүй,

Үнэ цэнэтэй сургалт

Байгууллагын цахим хаяг