Хан-Уул
Мэдээлэл

ХУГАЦААТ ЦЭРГИЙН АЛБАА ХААГААД ХАЛАГДАЖ ИРСЭН ДАЙЧДЫГ ХҮЛЭЭН АВЧ ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлагаар Хан-Уул дүүргээс татагдан хугацаат цэргийн албаа нэр төртэйгээр хаагаад халагдаж ирсэн дайчдыг 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр дүүргийн Соёлын ордонд хүлээн авч, хүндэтгэл үзүүллээ.


Тус үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны дарга Б.Энхболд, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын ахлах офицер, хурандаа Т.Мөнхбаяр, дүүргийн Цэргийн штабын дарга, хурандаа А.Баттулга болон цэрэг дайчдын гэр бүлийн төлөөлөл оролцлоо.


Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийн албанаас уг арга хэмжээнд 80 гаруй аж ахуйн нэгж, байгууллага оролцож, 120 ажлын байрны захиалгатай оролцлоо.


Ажлын байранд нийт 54 иргэнийг бүртгэж, 23 иргэн ажил мэргэжлийн сургалтад хамрагдахаар бүртгүүлсэн. Энэ арга хэмжээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж байгууллагын хүний нөөцийн ажилтан, мэргэжилтэн нар ирж оролцож, байнгын ажлын байранд 12 иргэнийг зуучилсан байна.