Хан-Уул
Мэдээлэл

ЦЭРЭГ ТАТЛАГЫН ТОВЧООНЫ ЗӨВӨЛГӨӨН БОЛЛОО

2019 оны 1 дүгээр ээлжийн Цэрэг татлагыг зохион байгуулах төлөвлөгөөний дагуу өнөөдөр 15.00 цагт Соёлын ордонд дүүргийн Цэрэг татлагын товчооны зөвөлгөөн боллоо.

Тус зөвлөгөөнд Цэргийн жинхэнэ албанд татах зарлан дуудах мэдэгдлийн тооцоо, хороодын хуваарийг Цэргийн штабын тоо бүртгэлийн офицер, ахмад Н.Насанбат, Цэргийн насны залуучуудын эрүүлжилтийн талаар дүүргийн Эрүүл мэндийн төвийн эмч З.Туяа нар Цэрэг татлагын товчооны гишүүдэд танилцууллаа. Зөвлөгөөний төгсгөлд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга бөгөөд Цэрэг татлагын товчооны орлогч дарга, хурандаа А.Баттулга цэрэг татлагын ажлын үр дүнг дээшлүүлэх талаар үүрэг, чиглэлээр өглөө.

2019 оны 1 дүгээр ээлжийн цэрэг татлага 2019 оны 05 дугаар сарын 03-05-ны өдрүүдэд Хан-Уул дүүргийн Ерөнхий боловсролын 34 дүгээр сургууль дээр явагдана. Цэрэгт татагдагчид болон зарлан дуудах хуудас авсан, мөн өөрийн хүсэлтээр явах иргэд холбогдох бичиг баримтуудыг бүрдүүлж өөрийн биеэр ирж идэвхтэй оролцоно уу.