Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2019 оны А-119 дүгээр тушаалын хавсралтаар “Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас урт хугацаатай, хөнгөлөлттэй зээл олгох, төсөл сонгон шалгаруулах журам”-ыг баталсан.
Журмаар төсөл сонгон шалгаруулалтад Жижиг дунд үйлдвэрийн тухай хуулийн 6-р зүйлийн 6.6 дахь хэсэгт заасан төрийн захиргааны байгууллагад бүртгүүлсэн гэрчилгээ /тодорхойлолт/-тэй иргэн, аж ахуй нэгж хамрагдана.
Зээлийг Арилжааны банк болон Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас шууд олгоно.
Зээлийн хэмжээ:
- Арилжааны банкаар дамжих бол 300,000,000 – 1,000,000,000
- Сангаас дамжин олгох бол 20,000,000 – 300,000,000 хүртэл байна.
Төсөл хүлээн авах хугацаа:
2019 оны 05 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн 06 дугаар сарын 10-ны өдрийн 17 цаг 30 минут хүртэл байна.
Төслийн материал хүлээн авах газар:
- Жижиг дунд үйлвэрийг хөгжүүлэх сан
- Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
- Сонгино хайрхан дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
Холбоо барих утас:
- Жижиг дунд үйлдвэрийг хөгжүүлэх сан 9226-3028
- Хан-Уул дүүргийн Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв 7000-7012
Дэлгэрэнгүй мэдээллийг: