Хууль зүй, архивын тасаг, дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газар, Албан бус насан туршийн боловсролын төв хамтран Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.5-д заасны дагуу шүүхээс үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ авагдсан этгээдүүдийг дахин гэмт хэрэг үйлдэх, нийгмийн хэв журам зөрчихөөс урьдчилан сэргийлэх хүрээнд ёс зүй, харилцаа хандлагын мэдлэгийг дээшлүүлэхэд чиглэгдсэн “Хорт зуршлын өртөө”, “Мансууралд ганц удаа гэж байдаггүй” сэдэвт сургалтыг 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдөр 10:30-13:30 цагт дүүргийн “Иргэдэд үйлчлэх төв байр”-ны 7 давхарын хурлын зааланд зохион байгууллаа.
Уг сургалтанд албадлагын арга хэмжээ авагдсан нийт 74 иргэн хамрагдаж тухайн иргэд амьдралынхаа зорилгыг зөв тодорхойлох, нийгэмд биеэ зөв авч явах хандлага эзэмших, хорт зуршлын уршгийг танин мэдүүлэх, эрх зүйн мэдлэг олгох үр дүнтэй сургалт болж өндөрлөлөө.
.jpg)