Хан-Уул эмнэлгийн Хоол үйлдвэрлэл, шим тэжээлийн тасгийн үйл ажиллагаатай Төмөр замын Төв эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч даргаар ахлуулсан 7 хүний бүрэлдэхүүнтэй эмчилгээний хоолны баг, мэргэжилтнүүд танилцаж туршлага судаллаа.
Тус эмнэлгийн гал тогооны урсгал зохион байгуулалт, хоол түгээх үйл ажиллагаа, эмчилгээний хоолны нэр төрөл, өдөр тутам хөтлөгддөг бичиг баримтууд, хоол шим тэжээлийн МСС, ганцаарчилсан зөвлөгөө сургалт, зүрх судасны менежментийн багийн үйл ажиллагаа зэрэгтэй танилцсан байна.
Энэхүү арга хэмжээ нь хоол үйлдвэрлэл , хоол шим тэжээ-лийн үйлчилгээний шинэ хандлага шинэ технологийг олон нийтийн хүртээл болгоход чухал ач холбогдолтой арга хэмжээ болсон байна.
