Нийслэлийн төвийн 6 дүүргийн Прокурорын газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэс, дүүргүүдийн Гэр, бүл хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэстэй хамтран “Хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ” хамтарсан зөвлөгөөн, уулзалт ярилцлагыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зохион байгуулалаа.
Зөвөлгөөнд дүүргүүдийн прокурорын газрын Ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих ажил хариуцсан ахлах прокурорууд, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх хэлтэсийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэч, дүүргүүдийн шийдвэр гүйцэтгэгч нар, мөн дүүргүүдийн Гэр, бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэсийн дарга, мэргэжилтэнүүд оролцож хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээний хэрэгжилт албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхэд учирч буй бэрхшээл, цаашид авах арга хэмжээний талаар санал солилцож албадлагын арга хэмжээний биелэлтийг сайжруулах, хуулийн хэрэгжилтийг нэг мөр хангуулж ажиллахаар шийдвэрлэжээ.