Хан-Уул дүүргийн Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн дэргэдэх Залуучуудын хөдөлмөр эрхлэлтийн үйлчилгээний загвар төв нь 5 дахь удаагийн хөдөлмөр эрхлэлтийн ур чадварыг нэмэгдүүлэх үе шаттай модуль сургалтыг дүүргийн ажил идэвхтэй хайж байгаа 15-34 насны хөгжлийн бэрхшээлтэй залуучуудад зориулан 2019 оны 05 сарын 13-ны өдрөөс 2019 оны 05 сарын 28-ны хооронд зохион байгууллаа.
Сургалтад дүүргийн хөдөлмөр эрхлэх чадвартай хөгжлийн бэрхшээлтэй 18 залуучууд хамрагдан суралцаж би хэн бэ юу хийж чадах вэ хичээлээс гадна өөрийгөө танин мэдэхийн зэрэгцээ хөдөлмөрийн зах зээл гэж юу вэ, хөдөлмөрийн зах зээлийн талаар мэдээлэлтэй болох, анкет, CV, өргөдөл хэрхэн бичих, ажлын ярилцлагад оролцох зэрэг чадвар эзэмшиж өөртөө итгэх итгэлтэй болж төгслөө.