Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ “ЭКО ДҮҮРЭГ-ЭКО ХООЛ ХҮНС” ЦЭЦЭРЛЭГИЙН ТОГООЧ НАРЫН ДУНД УР ЧАДВАРЫН АНХДУГААР УРАЛДААНЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Боловсролын хэлтэстэй хамтран “Эко дүүрэг – Эко хүнс” ур чадварын уралдааныг төрийн өмчийн 29 цэцэрлэгийн тогооч нарын дунд анх удаа зохион байгууллаа.

“Эко дүүрэг – Эко хүнс” цэцэрлэгийн тогооч нарын ур чадварыг сорьсон тус уралдааны зорилго нь цэцэрлэгийн хүүхдийн хоолны шим тэжээлийг сайжруулах, баяжуулсан хоол хүнсийг хүүхдийн хоолонд нэмэгдүүлэх, давсны хэрэглээг бууруулах, салбарын мэргэжлийн боловсон хүчний мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, харилцан туршлага солилцоход оршино.

 

Уралдааны шүүгчээр Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан, Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Хангарьд, Хүнсний Технологийн Политехникийн коллежийн Хоол үйлдвэрлэл, үйлчилгээний технологийн багш Б.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүтэйгээр шүүн 6 үзүүлэлтээр дүгнэж, шилдгүүдээ тодорууллаа.

“Эко дүүрэг – Эко хүнс” цэцэрлэгийн багш нарын ур чадварыг сорьсон уралдаанд:

1-р байр 250 дугаар  цэцэрлэг   /Өргөмжлөл, 800.000 төгрөг /

2-р байр 73 дугаар цэцэрлэг  /Өргөмжлөл, 500.000 төгрөг /

3-р байр Хүүхдийн клиник сувилал    /Өргөмжлөл, 300.000 төгрөг /

Тусгай байрт:

–   28 дугаар цэцэрлэг  /Өргөмжлөл, 100.000 төгрөг/

–   29 дүгээр цэцэрлэг   /Өргөмжлөл, 100.000 төгрөг/ тус тус шалгарлаа.