Хан-Уул
Мэдээлэл

“ЭРҮҮЛ ХӨРС – ЭРҮҮЛ ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД “ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” ӨДӨРЛӨГ БОЛНО*

Иргэдэд хөрсний бохирдлын талаар мэдээлэл сурталчилгаа хүргэх, нүхэн жорлонгийн стандартыг танилцуулах, хотын суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулахад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, нүхэн жорлонгийн бохирыг задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактер бүхий био бэлдмэлийг гэр хороодын дэлгүүр, худалдааны төвүүдээр борлуулах, иргэд өөрсдөө нүхэн жорлонгоо ариутгаж, нянгийн бохирдлоос урьдчилан сэргийлэх дадал зуршилд хэвшүүлэн суурьшлын бүсийн хөрсний бохирдлыг бууруулах зорилгоор “Эрүүл хөрс – Эрүүл орчин” аянг зохион байгуулж байгаа билээ.

Аяны хүрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албатай хамтарч 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрөөс 06 дугаар сарын 07-ны өдрийн хооронд 3 байршилд “Хөрсөө хамгаалъя” өдөрлөгийг зохион байгуулахаар ажиллаж байна.

Тус өдөрлөгийн үеэр био бэлдмэл үйлдвэрлэгч, импортлогч аж ахуйн нэгж байгууллагууд нүхэн жорлонгийн бохир задалж, үнэр дарах, нянгийн бохирдлыг бууруулах, хөрсний үржил, шим тэжээлийг нэмэгдүүлэх зориулалттай амьд бактер бүхий био бэлдмэлийг иргэд, олон нийтэд сурталчилж, танилцуулах, худалдаалах  үйл ажиллагаа зохион байгуулагдана.

Иргэд та бүхнийг тус өдөрлөгт идэвхтэй оролцож, хөрсний бохирдлыг бууруулах талаар хамтран ажиллахыг уриалж байна.

“ХӨРСӨӨ ХАМГААЛЪЯ” ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛАХ БАЙРШИЛ

  • 06 дугаар сарын 05-ны өдөр “Яармагийн эцсийн автобусны буудал”
  • 06 дугаар сарын 06-ны өдөр “Нисэхийн эцсийн автобусны буудал”
  • 06 дугаар сарын 07-ны өдөр 12-р хороо, “Биокомбинат”