Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэдэд эерэг хандлага, эрүүл зөв дадал хэвшил бий болгох зорилгоор амьдрах ухааны боловсролын сургалтуудыг тогтмол зохион байгуулдаг билээ.
Уг үйл ажиллагааны хүрээнд 5 дугаар сард:
Санхүүгийн боловсролын агуулгын хүрээнд Голомт банкны Хан-Уул бизнес салбартай хамтран “Хуримтлал хадгаламж сургалтыг гоо сайхан,компьютер, оёдол эсгүүрийн ангийн 28 суралцагчдад зохион байгуулав. Мөн
-Эрүүл зѳв хооллолт
-EQ буюу сэтгэл хѳдлѳлѳѳ удирдах чадвар
-Тѳлѳвлѳлт
-Стрессийг зохицуулах нь
-Эерэг хандлага
-Хариуцлага хүлээхийн ид шид
-Өөртөө итгэх итгэл
-Хуримтлал ба хадгаламж
– Амжилтын нууц зэрэг сэдвүүдээр 13 байгууллага,хамт олны 580 иргэнд хүрч сургалт зохион байгууллаа.
Сургалтад хамрагдсан:
-“Фүжи” констракшн
-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар
-Цагдаагийн 2 дугаар хэлтэс
– 26,59,34,60,114, Буянт-Ухаа цогцолбор сургууль
– Үсчин,Компьютер, Оёдол эсгүүрийн ангийн суралцагчид, иргэд, албан хаагчдад талархал илэрхийлье.
Иргэд та бүхэн ч манай сургалтад хамрагдах боломжтой. Манай үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.