Хан-Уул
Мэдээлэл

”ЭМЧИЛГЭЭНИЙ ХООЛНЫ АЧ ТУС, ЗОХИСТОЙ ХООЛЛОЛТ” СЭДЭВТ ӨДӨРЛӨГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хан уул дүүргийн нэгдсэн эмнэлгийн захиргаанаас Хоол шим тэжээлийн тасагтай хамтран насанд хүрэгчдийн тасаг, хүүхдийн тасаг, мэс засал, гэмтлийн тасагт хэвтэн эмчлүүлж буй үйлчлүүлэгчдийн дунд ”Эмчилгээний хоолны ач тус, зохистой хооллолт” сэдэвт өдөрлөгийг 6 сарын 6-ны өдөр зохион байгуулсан бөгөөд 54 үйлчлүүлэгч хамрагдлаа.

Өдөрлөгөөр Эмчилгээний хоолны нэр төрөл, онцлог, үйлчилгээний онцлогийн талаар танилцуулга, “Эмчилгээний хоолны ач тус” сэдэвт сургалт.  далд сахар, далд өөх тос, далд давс агуулсан хүнсний бүтээгдэхүүнийг танилцуулга зэрэг арга хэмжээг зохион байгуулж,  нийтдээ  10 нэр  төрлийн 55 ширхэг гарын авлага, тараах материал тарааж сурталчилгаа хийсэн байна.

Энэхүү арга хэмжээ нь халдварт бус өвчнөөс урьдчилан сэргийлэх талаар иргэдийн дадал, хандлагыг өөрчлөхөд чухал нөлөө үзүүлсэн үр дүнтэй сургалт боллоо.