Хан-Уул дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдан 14 хоногийн хугацаанд гарсан цаг үеийн асуудлуудын талаар Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадын удирдлагууд мэдээлэл хийж, тайлангаа танилцууллаа.
Дүүргийн Татварын хэлтсийн дарга Д.Батжаргал үйл ажиллагааны тайлан болон төлөвлөгөөний биелэлт, орон нутгийн орлогын мэдээг харьцуулан танилцуулан, Албан бус насан туршийн боловсролын төвийн захирал Т. Рэгзэдмаа насан туршийн боловсролын сургалт, олон нийтийн үйлчилгээний талаар мэдээлэл хийж, тулгамдаж буй асуудлаа танилцууллаа. Мөн Биеийн тамир, спорт хорооны дарга Д.Жаргалсайхан үйл ажиллагааны товч тайлан болон нийтийн биеийн тамирын арга хэмжээний талаар мэдээлэл хийлээ.
Дүүргийн хэмжээнд гарсан гэмт хэрэг, зөрчлийн нөхцөл байдал, цаг үеийн тулгамдаж буй асуудал, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Цагдаагийн I хэлтсийн дарга С.Хүрэлбаатар танилцуулан, зам тээврийн осол тулгамдаж буй асуудлуудын талаар Замын цагдаагийн хэлтсийн дарга Н.Хангарьд мэдээлэл хийлээ.
Дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан холбогдох албан тушаалтнуудад дараах үүрэг чиглэл өглөө. Дүүргийн нийт байгууллагууд 2019 оны эхний хагас жилийн үйл ажиллагааны тайлан мэдээгээ хүргүүлэх, хороод өөрсдийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа эрхэлж байгаа аж ахуйн нэгж байгууллагууд өөрсдийн эзэмшлийн 50 метр хүртэлх талбайн орчны тохижилтын ажлуудыг хийлгэх сарын аянг 2019 оны 06 дугаар сарын 15-аас 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд өрнүүлэхийг үүрэг болголоо.
.jpg)
.jpg)