Хүн ам, орон сууцны 2020 оны улсын ээлжит тооллогын бэлтгэл ажлын
хүрээнд хийгдэж буй томоохон ажлын нэг болох өрхийн дэвтрийг шинэчлэхтэй
холбогдуулан, дүүргийн Тооллогын товчоо, Статистикийн хэлтсээс “ХҮН АМ,
ӨРХИЙН БҮРТГЭЛИЙН ДЭВТРИЙГ ШИНЭЧЛЭН ХӨТЛӨХ НЬ” сэдэвт сургалтыг үе
шаттай зохион байгуулж байна.

Эхний үе шатны сургалтыг 2019 оны 6-р сарын 14-ний өдөр хороодын зохион
байгуулагч нарт хийж, Статистикийн хэлтсийн ахлах мэргэжилтэн Ц.Энх-Оюун
хүн ам, өрхийн бүртгэлийн дэвтрийг хэрхэн хөтлөх, бүртгэх, мэдээллийн
санд оруулах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч, мэргэжил арга зүйгээр
хангаж, шинэ өрхийн дэвтрийг хороодод хүлээлгэн өглөө.