Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж, НИТХ-ын тэргүүлэгч, Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, хороодын Засаг дарга нар 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11,13,15 дугаар хорооны иргэдтэй уулзалт хийлээ.
Тус уулзалтын эхэнд Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан дүүрэгт хэрэгжиж буй улс, нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлсэн бүтээн байгуулалтын товч танилцуулгын илтгэл тавилаа.
Улсын Их Хурлын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж Монгол улсын үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлтийн төсөлийн талаар иргэдэд танилцуулга хийж, товч мэдээлэл хийсэн юм.
Үргэлжлүүлэн тус хороодын иргэд УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж болон холбогдох албаны удирдлагуудад санал хүсэлт, тулгамдаж буй асуудлаа илэрхийллээ. УИХ-ын гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж иргэдээс ирүүлсэн санал хүсэлтийг цаасаар давхар авч, цаашид ажлын төлөвлөгөөндөө тусгаж ажиллахыг холбогдох албаныханд үүрэг чиглэл өглөө.