Засаг дарга Ж.Алдаржавхлангийн зүгээс 2019 онд дүүргийн нийтийн эзэмшлийн 7 талбайг шинээр сэргээн засварлан ногоон байгууламж бүхий цэцэрлэгт хүрээлэн бий болгохоор төлөвлөн ажиллаж буй.
Ногоон байгууламж бүхий 7 цэцэрлэгт хүрээлэнгийн эхний бичил цэцэрлэгт хүрээлэн буюу 10 дугаар хорооны нутаг дэвсгэр дэх хуучин тоглоомын талбайг сэргээн засварлан, шинэчлэн 2-12 хүртэлх насны хүүхдүүдэд зориулсан тоглоомын талбай тун удахгүй ашиглалтанд орох гэж байна.
Орчин үеийн стандарт нийцсэн ногоон байгууламж бүхий усан оргилуур, хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай байгуулагдсанаар хүүхэд багачууд амралт чөлөөт цагаа зөв боловсон ая тухтай өнгөрүүлэх нөхцөл бүрдэх юм. Өнөөдрийн байдлаар дээрх ажил 90 хувьтай явагдаж байна.