Монголчуудын уламжлалт соёл, түүний дотор үндэстэн ястны дээл хувцас, эд хэрэглэл, ардын урлагийн биет болон биет бус өвийг гадаад, дотоодын иргэдэд сурталчлан таниулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор зохион байгуулдаг “Дээлтэй Монгол наадам” өнөөдөр боллоо.
Гадаад, дотоодын 10 мянга гаруй иргэд оролцдог тус наадамд Хан-Уул дүүргийн төр захиргааны байгууллагын албан хаагчид, 16 хорооны иргэдийг сайн дурын үндсэн дээр өргөнөөр оролцууллаа.
Тус арга хэмжээний үеэр зохион байгуулж ирсэн үндэсний хувцастай иргэдийн жагсаал болон Монгол зан заншил, өв соёлыг харуулсан гэр хотхоныг тохижууллаа.