Хан-Уул
Мэдээлэл

ДҮҮРГЭЭС ЦЭЦЭРЛЭГҮҮДЭД ЗӨӨЛӨН ЭДЛЭЛ, ТОГЛООМ, ГАЛ ТОГООНЫ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ ОЛГОЖ ХҮҮХДИЙН СУРАЛЦАХ ОРЧНЫГ БҮРДҮҮЛЛЭЭ

Тус дүүргийн хэмжээнд 2019-2020 оны хичээлийн жилд төрийн болон төрийн бус өмчийн 119 цэцэрлэгт 17700 гаруй хүүхэд хамрагдаж байна.

Сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж хүүхэд бүрийг цэцэрлэгт хамруулах зорилгоор 2019  онд 4 дүгээр клиник сувилал, 28 дугаар цэцэрлэгийн барилгыг шинээр барьж хүчин чадлыг нэмэгдүүлсэн, 49, 53, 73 дугаар цэцэрлэгийн өргөтгөл баригдаж ашиглалтад орсноор нийт 740 ор нэмэгдэж байна.
Мөн 35 дугаар цэцэрлэгийн салбар бүлэг, Гадаадын иргэн харьяатын газрын дэргэдэх цэцэрлэгүүд шинээр нээгдсэнээр 200 ор нэмэгдэж байна.

Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан шинэ барилга, өргөтгөл баригдсан болон салбар бүлэг байгуулагдсан цэцэрлэгүүдэд дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх “Зөв хүүхэд-Зөв ирээдүй” дэд хөтөлбөрийн хүрээнд цэцэрлэгүүдэд шардлагатай  тоглоом, зөөлөн эдлэл, гал тогооны тоног төхөөрөмж олголоо.

Хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч, дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын дарга Б.Цэрэн, ИТХ-ын төлөөлөгчид, Засаг даргын Тамгын газрын нийт удирдлагууд, хороодын Засаг дарга нар  хүндэтгэл үзүүлж нийт хүүхэд багачууд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгчдэд баярын мэндийг хүргэж амжилт хүслээ.