Хан-Уул
Мэдээлэл

ХАЙРГА ДАЙРГАНЫ ҮЙЛДВЭРЛЭЛД ТӨЛӨВЛӨГӨӨТ ШАЛГАЛТ ХИЙГДЭЖ БАЙНА

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын баталсан 02-01/277 тоот “Хайрга, дайрга ашиглах тусгай зөвшөөрөл эзэмшигч аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд Хан-Уул дүүргийн 12,13 дугаар хороонд хайрга дайрганы үйлдвэрлэл эрхэлж буй “Өвөр харзат” ХХК, “Минжийн хангайн төгөл” ХХК, “Мандах булаг” ХХК, “Боржин зам” ХХК-уудад төлөвлөгөөт шалгалт хийлээ.

Шалгалтаар аюулгүй ажиллагааны тэмдэг тэмдэглэгээ байрлуулаагүй, ажлын хувцас хамгаалах хэрэгсэл өмсөөгүй, үйлдвэрлэлийн талбайд галын сараа байрлуулаагүй, галын хор ажиллагаагүй,  380 цахилгааны утас ил задгай зэрэг нийтлэг зөрчлүүд илэрлээ. Шалгалт үргэлжилж байна.