Монголын хүүхдийн спортын их наадмын ширээний теннисний тэмцээн 9 дүгээр сарын 08-10 ны өдөр спортын төв ордонд зохион байгуулагдаж 21 аймаг 9 дүүргийн шилдэг тамирчид өрсөлдөж аваргуудаа тодрууллаа.
Тэмцээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх Д. Мөнхсайхан багштай ширээний теннисний өсвөрийн шигшээ багийн тамирчид амжилттай оролцож багийн дүнгээр 3-р байр эзэллээ.
Охидын ганцаарчилсан төрөлд Б.Ганцэцэг мөнгөн медаль, хөвгүүдээс С.Тэмүүлэн хүрэл медаль, багийн төрөлд охид мөнгөн медаль тус тус хүртсэн амжилт үзүүллээ.