Хан-Уул
Мэдээлэл

“ХАРИЛЦААНЫ ЁС ЗҮЙ” СЭДВЭЭР СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн 2019 оны сургалтын төлөвлөгөөний дагуу Түшил баг, “Эм Эс девелопмент консалтинг” ХХК-ний дэргэдэх сургалтын төвтэй хамтран    “Харилцааны ёс зүй” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургагч багш Б.Мөнгөншагай ажилтан албан хаагчдад сэтгэл хөдлөл, харилцааны ур чадварын EQ-г тодорхойлох дасгал ажиллуулж, үйлчлүүлэгчтэй хэрхэн зөв харьцах, үг хэлний харилцаанаас гадна биеийн хэлэмжийн харилцааны тухай түлхүү ойлголт өгсөн үр дүнтэй сургалт боллоо.