Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр БНСУ-ын “Сонам” Анагаах Ухааны Их Сургуулийн “Мёнжи” эмнэлэг хамтран ажиллах гэрээнд гарын үсэг зурлаа.
Хамтран ажиллах гэрээ байгуулах ёслолын ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Мёнжи ОУ-ын Эрүүл мэндийн төвийн менежер Жей Шим нар оролцлоо.
Хан-Уул дүүрэгтэй эрүүл мэндийн чиглэлээр харилцан хамтран ажиллаж, эмч, мэргэжилтнүүдийг мэргэжил арга зүйг дээшлүүлэх, иргэдэд нэн шаардлагатай эрүүл мэндийн үзлэг, шинжилгээг шат дараатай хийх, эмнэлэгийн чанартай түйлчилгээ үзүүлэх зорилготойгоор гэрээг үзэглэлээ.
Гэрээнд Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч А.Амартүвшин, Мёнжи ОУ-ын Эрүүл мэндийн төвийн менежер Жей Шим нар үзэглэв.
Цаашид тус эмнэлэгийн зүгээс Хан-Уул дүүргийн иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн үзлэг, оношлогоог хийж, өвчин эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмнэлэгийн цогц үйлчилгээг шат дараатай хийхээр боллоо. Мөн Хан-Уул дүүргийн ЭМТ-ийн байгууллагуудын мэргэжлийн эмч нарыг тус эмнэлэг дээр туршлага судлах сургалтанд хамруулан мэргэшүүлэх тал дээр хамтран ажиллахаар тохиролцлоо.
Түүнчлэн “Сонам” Анагаах Ухааны Их Сургуулийн “Мёнжи” эмнэлэгийн “Дотрын тасаг” болон “Хөх, бамбай мэс заслын тасаг”-ын мэргэжлийн эмч, мэргэжилтнүүд Хан-Уул дүүргийн Эрүүл мэндийн төв дээр хоёр өдрийн турш дүүргийн иргэдэд зөвлөгөө, мэдээлэл өгч, эмчилгээ, оношлогоо хийж ажиллалаа. Цаашид Хан-Уул дүүрэг тус эмнэлэгтэй эрүүл мэндийн чиглэлээр илүү нягт холбоотой үр дүнтэй хамтран ажиллахаар боллоо.