Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИССЫН ӨРГӨТГӨСӨН ХУРАЛ БОЛЛОО

Хан-Уул дүүргийн Онцгой комисс өргөтгөсөн хурал 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдөр  боллоо.

Хурлаар Хан-Уул дүүргийн Засаг дарга бөгөөд Онцгой комиссын дарга Ж.Алдаржавхлан “Монгол Улсын Засгийн газрын “Түүхий нүүрс хэрэглэхийг хориглох тухай” 62 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд сайжруулсан шахмал түлшний зөв хэрэглээг хэвшүүлэх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр нийслэл, дүүргээс явуулж буй арга хэмжээ, иргэд, айл өрхөд чиглэсэн зөвлөгөө мэдээлэл болон хэрэгжүүлж буй ажлын зохион байгуулалт, хороодод ажиллах хуваарийг танилцуулж, тухай бүр тайлан, мэдээг тогтмол өгч ажиллах” үүрэг, чиглэл өгөв.

Энэ удаагийн хуралд нийслэлийн Засаг даргын захирамжаар дүүрэг, хороодод ажиллахаар хуваарилагдсан нийслэл, дүүргийн төр захиргааны удирдлагууд болон дүүргийн Онцгой комиссын гишүүд, ажил хариуцсан мэргэжилтнүүд оролцлоо.
Дүүргийн удирдлага, онцгой комиссын гишүүд, ажилтан албан хаагчид, нийслэлийн газар, агентлагууд 3 багт хуваагдан өнөөдөр дүүргийн 4-16 хороонд ажиллаж, сайжруулсан түлшний хэрэглээ, борлуулалт, түгээлтийн ажилд хяналт тавихын зэрэгцээ мэргэжлийн байгууллагуудаас гаргасан сайжруулсан түлшийг галлах, хадгалах арга ажиллагааны зөвлөмж мэдээллийг өрх бүрт сурталчлан таниулна ажиллах юм.
Хан-Уул дүүрэгт сайжруулсан түлш хэрэглэх 21450 өрхийн судалгаа гарсан бөгөөд дээрх 3 багууд өрх бүрт хүрч ажиллаж, тухай бүр тайлан мэдээг Онцгой комиссын даргад мэдээлэл өгч ажиллана.