Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН НЭРЭМЖИТ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АВАРГА ШАЛГАРУУЛАХ САГСАН БӨМБӨГИЙН ТЭМЦЭЭН АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Нийслэлийн иргэдийн спортын VIII их наадмын Хан-Уул дүүргийн аварга шалгаруулах сагсан бөмбөгийн тэмцээн 2019 оны 10 дугаар сарын 05-нд Хан-Уул дүүргийн Биеийн тамир, спортын хорооны зааланд амжилттай явагдаж өндөрлөлөө. Тэмцээний нээлтийн үйл ажиллагаанд Хан-Уул дүүргийн засаг даргын орлогч Э.Түвшин, 10-р хорооны засаг дарга Ц.Чинзоригт, 11-р хорооны засаг дарга Г.Эрдэнэмөнх, 16-р хорооны засаг дарга Ц.Алтангэрэл, 7-р хорооны засаг дарга А.Мөнх-Амгалан нар оролцлоо.

Тус тэмцээнд эрэгтэй 9 баг, эмэгтэй 9 баг оролцсонооос эрэгтэй 16-р хороо алтан медаль, 1-р хороо мөнгөн медаль, 2-р хороо хүрэл медаль, Эмэгтэй 2-р хороо алтан медаль, 10-р хороо мөнгөн медаль, 16-р хороо хүрэл медаль тус тус хүртэж Нийслэлийн шигшээ тэмцээнд эрэгтэй 16-р хороо, эмэгтэй 2-р хороо оролцох болзлоо хангалаа. 2019 оны 10 дугаар сарын 18, 19-ний өдрүүдэд Нийслэлийн шигшээ тэмцээн зохион байгуулагдана.

Нийслэлийн аварга шалгаруулах шигшээ тэмцээнд оролцох Хан-Уул дүүргийн баг тамирчиддаа амжилт хүсье.