Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН АЛСЛАГДСАН ХОРООДЫН ИРГЭДЭД ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЖ АЖИЛЛАНА

Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газраас дүүргийн алслагдсан хороодын иргэддээ явуулын нэг цэгийн үйлчилгээг үзүүлэн ажилладаг уламжлалтай. 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдөр дүүргийн алслагдсан 12,13,14 дүгээр хороодод төрийн анхан шатны бүх төрлийн үйлчилгээг хороон дээр нь үзүүлж ажиллана. Алслагдсан хороодын иргэд буюу ялангуяа өндөр настан, хүүхдүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд төрийн үйлчилгээг дүүрэг дээрээс ирж авах боломж хомс байдаг. Мөн Хан-Уул дүүргийн Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад болон Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасгуудын 100 гаруй албан хаагчид төрийн бүх төрлийн үйлчилгээг үзүүлж ажиллана.

Төрийн захиргаа, удирдлагын хэлтэс:

– Дүүргийн төр захиргааны байгууллага, хороодын явуулж буй бодлого шийдвэр, үйл ажиллагааг иргэд хэрхэн үнэлж байгаа талаар санал, асуулга
– Өргөдөл, гомдол, санал, хүсэлт хүлээж авах
Эдийн засаг, төлөвлөлтийн хэлтэс:
– Нийслэл, дүүргийн Засаг даргын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрийн танилцуулга
– хөрөнгө оруулалтын төлөвлөлт, хэрэгжилт
-Дэд бүтэц төлөвлөлт
-Үндэсний болон дэд хөтөлбөрийн талаарх танилцуулга
Тохижилт нийтийн аж ахуйн хэлтэс:
– Гэрэлтүүлэг, хаяг рекламын байгууламж, камержуулалт
-Хог хаягдал, бүх нийтийн их цэвэрлэгээ
-Тохижилт, ногоон байгууламж –
– Агаарын бохирдол сайжруулсан түлш, цахилгааны хөнгөлөлт, уурын зуухны төслийн талаар санал, хүсэлт, зөвлөгөө, мэдээлэл
Цэргийн штаб:
– Цэрэг татлага, халагдалт
– Дайчилгаа
– Цэрэг техникийн тоо бүртгэлийн талаар зөвлөгөө, мэдээлэл
Хууль зүй, архивын тасаг:
– хууль эрх зүйн зөвлөгөө
– Эрхзүйн гарын авлага тараах
Засаг даргын дэргэдэх хэлтэс албад:
Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс:
– Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ, арга хэмжээ
– Нийгмийн халамжийн үйлчилгээ, арга хэмжээ
– Өрхийн мэдээлллийн нэгдсэн сан, хүүхдийн мөнгө олгох үйлчилгээ
Нийгмийн даатгалын хэлтэс:
– “Даатгуулагч танд урьдчилан зөвлөе- тусалъя” аяны хүрээнд 2019-2020 онд тэтгэвэр тогтоолгох насанд хүрэх иргэдий тэтгэвэр тогтоолгох баримт материалыг нягтлан шалгаж зөвлөгөө өгөх
-“Ажилласан жил, тэтгэврийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцох тухай” хуулийн дагуу нөхөн даатгалд хамрагдсан иргэдийн батламж олгох
– Эрүүл мэндийн даатгалд хамруулах
– Сайн дурын даатгалд хамруулах
– Гар утасны аппликейшн баталгаажуулах
Улсын бүртгэлийн хэлтэс:
– Эд хөрөнгийн эрхийн Улсын бүртгэлийн чиглэлээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх
– Иргэний улсын бүртгэлийн чиглэлээр иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх
Жижиг дунд үйлдвэрийг дэмжих төв
– Төвийн зорилго, үйл ажиллагааны чиглэлийн танилцуулга
– төвийн бүртгэлд үйлдвэрлэл эрхлэгчдийг бүртгэх, борлуулалтын төвийн танилцуулга, бүртгэл хийх
– Төслийн болон бусад зөвлөгөө өгөх
– Салбарын болон холбогдох бусад мэдээ, мэдээллийн үйлчилгээ
– “Хан-Уулд үйлдвэрлэв” сэтгүүл болон “төсөл бичих аргачлал” бусад мэдээллийн гарын авлагаар хангах
Иргэний үнэмлэх бүртгэл :
– Хаяж үрэгдүүлсэн иргэний үнэмлэх дахин авах
– 16 нас хүрсэн иргэн, иргэний шинэчилсэн бүртгэлд бүртгүүлэх
– 25,45 нас хүрсэн иргэний хугацаа сунгалтын бүртгэлийн талаар тус тус зөвлөгөө мэдээлэл
Эрүүл мэндийн төв:
– Эмэгтэйчүүдийн үзлэг, шинжилгээ хийх, жирэмснээс сэргийлэх арга хэрэгслээр хангах /ерөндөг тавих, жирэмснээс сэргийлэх эм, бэлгэвч олгох/
– Хүүхдийн нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө
– Ахмад настны үзлэг ,зөвлөгөө, хэвтрийн хүмүүст гэрийн эргэлт хийх
– Дотрын өвчний хэт авиан шинжилгээ
– Зүрх судасны өвчний үзлэг, зөвлөгөө
Нүдний нарийн мэргэжлийн эмчийн үзлэг зөвлөгөө
– БЗДХ өвчний үзлэг, шинжилгээ
-Халадварт болон халдварт бус өвчний сургалт, сурталчилгаа
Татварын хэлтэс:
– Авто тээврийн болон өөрөө явагч хэрэгслийн албан татвар хураах
– Татварын нэхэмжлэх
– татварын зөвлөгөө
Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс:
– хагас болон бүтэн өнчин хүүхдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоох үйлчилгээ
– Хууль эрхзүйн зөвлөгөө
– Сэтгэлзүйн зөвлөгөө
-Хэлтсийн үйл ажиллагааны танилцуулга
Газрын зохион байгуулалтын алба:
– Газрын өмчлөлийн талаар болон хамтран өмчлөгчөө хасуулах тухай
– Эзэмшиж байгаа газраа батлагаажуулах , газар эзэмших эрхийн гэрчилгээ авах талаарх мэдээлэл, зөвлөгөө
– Нэр болон хаяг өөрчлүүлэх талаар мэдээлэл зөвлөгөө
– Иргэдэд газрын харилцаатай холбоотой асуудлаар мэргэжил аргазүйн зөвлөгөө
Албан бус насан туршийн боловсролын төв:
– Сэтгэлзүйн зөвлөгөө
Та хүүхдээ анхааран сонсдог уу /Сургалт мэдээлэл /
– Санхүүгийн болон тогтвортой хөгжлийн боловсрол олгох сургалт зэрэг үйлчилгээ үзүүлнэ.

Алслагдсан 12 дугаар хороо /БИО комбинат/, 13 дугаар хороо /ТУУЛ тосгон/, 14 дүгээр хороо /ӨЛЗИЙТ хороолол/-ын иргэдэд “ЯВУУЛЫН НЭГ ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ” 2019 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 10:00 цагаас 17:00 цаг хүртэл явагдах тул иргэд та бүхэн өргөнөөр оролцоно уу.