Нийслэлийн 380 жилийн ойн баярын хүрээнд 2019 оны “Манай хороо-Миний гудамж”, “Шилдэг хороо” хэсгийн ахлагч нарын “Шилдэг баг” шалгаруулах уралдааны шилдгүүд өнөөдөр тодорлоо.


Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг үйлчлүүлэгчийн хэрэгцээ шаардлагад нийцүүлэх, хороодын албан хаагчдыг чадавхжуулах, мэдээллийн бодит байдлыг нэмэгдүүлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад хороодын Засаг дарга, хэсгийн ахлагч нарын үйл ажиллагааг чиглүүлэх зорилготой тус уралдаанд Хан-Уул дүүрэг амжилттай оролцож, хоёрдугаар байранд орлоо.
.jpg)
.jpg)
Нийслэлийн 2019 оны “Шилдэг хороо, Шилдэг хэсгийн ахлагч нарын баг” шалгаруулах болзолт уралдаан буюу “Манай хороо – Миний гудамж” аянд нийслэлийн есөн дүүргийн 152 хороо, 1200 гаруй СӨХ, 500 гаруй аж ахуйн нэгж байгууллага болон 17000 орчим иргэнийг хамрагдсан байна.


Шилдэг хэсгийн ахлагч нарын багаар 16 дугаар хороо
Шилдэг хороогоор 7 дугаар хороо гуравдугаар байранд, 8 дугаар хороо тусгай байр
Гэр хорооллын шилдэг хороогоор 13 дугаар хороо дэд байр
Байшин хорооллын шилдэг хорооллоор 1 дүгээр хороо гутгаар байр
Шилдэг аж ахуйн нэгж, байгууллагаар “Мандах СӨХ”, “Түмэн шувуу” ХХК тус тус тусгай байр
.jpg)
.jpg)
Хог хаягдлын менежменттэй байгууллагаар “Хан-Уул – Агро” ОНӨААТҮГ-ын газар гутгаар байр
Гэр хорооллын шилдэг өрхөөр 13 дугаар хорооны иргэн М.Жаргалсайхан дэд байр тус тус эзэлж шагналаа гардан авлаа.
.jpg)