Томуу, томуу төст өвчний болзошгүй дэгдэлтийн үед дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудын хамтын ажиллагаа уялдаа холбоог сайжруулах, иргэдэд үзүүлэх эмнэлгийн үйлчилгээний чанар хүртээмжийг дээшлүүлэх, чирэгдэл хүлээгдлийг бууруулах зорилгоор салбар дундын уулзалт зөвлөгөөнийг 2019 оны 10 дугаар сарын 22 –ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн Эрүүл мэндийн төв, Нэгдсэн эмнэлгийн эмч мэргэжилтнүүд хамтран зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнийг нээж Хан-Уул дүүргийн Засаг дарын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр үг хэллээ.
Нийслэлийн эрүүл мэндийн газар, эмнэлгийн халдварын асуудлын газрын дарга Б.Баатарсүх, Хан-Уул дүүргийн ЭМТ орлогч дарга Н. Лувсанням, дүүргийн Нэгдсэн Эмнэлгийн орлогч дарга Д. Мажигсүрэн, 5-р хорооны “Манал Үйлс” ӨЭМТ-ийн дарга Ч. Цэнд-Аюуш, ЭМТ-ийн хүүхдийн эмч Н.Энхээ нар томуу, томуу төст өвчний үед авах арга хэмжээ, хянах ажлыг эрчимжүүлэх, иргэдэд үзүүлэх тусламж үйлчилгээнд тулгамдаж буй асуудлуудын талаар танилцуулга хийлээ.
Уг уулзалтаар цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар хэлэлцэж, эрүүл мэндийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог сайжруулахад чухал ач холбогдолтой уулзалт зөвлөгөөн болж өндөрлөлөө. Зөвлөгөөнд ЭМТ 6 эмч мэргэжилтэн, нэгдсэн эмнэлгийн 8 эмч мэргэжилтэн, 16- хорооны ӨЭМТ-ийн дарга, төрийн өмчийн 18 сургууль, төрийн бус 3 сургуулийн эмч нар, сургуулийн өмнөх боловсролын 29 эмч нар тус тус 80 гаруй эмч мэргэжилтнүүд хамрагдлаа.