Хан-Уул дүүргийн прокурорын газраас дүүргийн цагдаагийн 1 дүгээр хэлтсийн эрүүгийн мөрдөгч, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэгч нартай хамтран “Шүүхээс оногдуулсан албадлагын арга хэмжээ хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгжиж байгаа эсэхийг шалгав. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7, 20.8, 20.9, 20.10 дугаар зүйлүүдэд заасан гэмт хэрэгт шүүхээс ял шийтгэл оногдуулж, сотгууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоосон этгээдэд шүүхээс хүлээлгэсэн үүргийн биелэлтийг 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр гэнэтийн байдлаар шалгаж хяналтанд байгаа этгээдүүдэд согтуурсан, мансуурсан эсэхийг тестээр шалгуулах арга хэмжээг зохион байгуулсан байна.
Шалгалтаар сотууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглож хязгаарлалт тогтоосон Б, И нар нь хяналтын хугацаанд дахин сэтгэцэд нөлөөлөх эм, мансууруулах бодис хэрэглэсэн нь тогтоогдосон тул дүүргийн цагдаагийн газарт шалгуулж байна.
Мөн хяналтанд байгаа 13 хүнийг 2019 оны 10 дугаар 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрүүдийн хооронд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэцэд нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодис хэрэглэсэн эсэх талаарх шинжилгээд хамруулах арга хэмжээг авсан байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ПРОКУРОРЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН АЛБА