Хан-Уул
Мэдээлэл

УЛСЫН ҮЗЛЭГЭЭР ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР ‘’БҮРЭН ХАНГАЛТТАЙ’’ ҮНЭЛЭГДЛЭЭ

“Төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт, архив, албан хэрэг хөтлөлтийн улсын үзлэг”-ийн ажлын хэсэг Хан-Уул дүүрэгт 2019 оны 10 дугаар сарын 23-25-ны өдрүүдэд ажиллалаа.

Дөрвөн жил тутам явагддаг тус улсын үзлэгээр албан хэрэг хөтлөлтийн үйл ажиллагаа, байгууллагын архивын үйл ажиллагаа, байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтөд мэдээллийн технологи нэвтрүүлэх, цахим сан бүрдүүлэх үйл ажиллагаа, төрийн байгууллагын ажлын зохион байгуулалт гэсэн дөрвөн үндсэн чиглэлээр шалгуулж 93,6% буюу “Бүрэн хангалттай” үнэлэгдлээ.