Нийслэл Улаанбаатар хот үүсэн байгуулагдсаны 380 жил, Хан-Уул дүүргийн Засаг даргын 2017-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөр, “Хороодын хөгжил-Төрийн үйлчилгээ” дэд хөтөлбөрүүдийн хүрээнд тус дүүргийн Засаг даргын Тамгын газраас төрийн үйлчилгээг иргэдэд ойр, хүртээмжтэй, шуурхай хүргэх зорилгоор бямба гараг бүр дүүргийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албад хамтран хороодын иргэдэд төрийн үйлчилгээг хороон дээрээс хүргэн ажиллаж байгаа.
Дээрх ажлын хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр дүүргийн 9,10 дугаар хороодын иргэдэд төрийн бүх төрлийн үйлчилгээг газар дээр нь үзүүлж ажиллалаа.
Хан-Уул дүүргийн “Явуулын нэг цэгийн үйлчилгээнд Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх 14 хэлтэс, алба, хороод хамтран оролцож, төр захиргааны байгууллагын 50 албан хаагчид 74 төрлийн үйлчилгээг 1100 гаруй иргэнд төрийн үйлчилгээг хүргэн ажиллав.
Мөн Хан-Уул дүүргийн Засаг дарга Ж.Алдаржавхлан болон дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, хороодын Засаг дарга нар оролцож тус хороодын иргэдэд тулгамдаж буй асуудлын талаарх санал хүсэлтийг нь сонсон зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар