Хан-Уул
Мэдээлэл

“НОГООН ГЭРЭЛ-ЦАГААН ШУГАМ-2019” ТЭМЦЭЭН ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

Хүүхдийг зам тээврийн осол хэргээс урьдчилан сэргийлэх, замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох, хөдөлгөөнд соёлтой оролцох дадал төлөвшүүлэх зорилгоор Ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн сурагчдын дунд жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг “Ногоон гэрэл-Цагаан шугам-2019” тэмцээн 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр амжилттай зохион байгуулагдлаа.


Тэмцээний удирдамжийн дагуу гэрийн даалгавар, мэндчилгээ, “Хамтдаа”,  буухиа, тэмцээн, урлагийн тоглолт гэсэн  5 төрөлд нийт 17 сургуулийн  187 сурагч, 34 багш , 34 эцэг, эхийн төлөөлөл оролцож мэдлэг чадвар, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.

Тэмцээнд  15 дугаар сургууль 1 дүгээр байр, 52 дугаар сургууль 2 дугаар байр, 18 дугаар сургууль 3 дугаар байр, 130 дугаар сургууль Тусгай байрыг тус тус эзэлж цом, алт, мөнгө, хүрэл медал, өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнууллаа. Тэмцээнд оролцсон нийт 187 сурагчид гарын бэлэг гардуулан өгөв.

Тэмцээнийг Хан-Уул дүүргийн ЗДТГ, Боловсролын хэлтэс, Замын цагдаагийн хэлтэс, Улаан загалмайн хороотой хамтран зохион байгуулсан.

Тус тэмцээн нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, дүрмийг сургуулийн насны хүүхдүүдэд сурталчилж, сургуулийн орчинд хүүхдийг замын хөдөлгөөний аюулаас хамгаалахын төлөө уриалгыг олон нийтэд илэрхийлсэн өндөр ач холбогдолтой тэмцээн билээ.

Жил бүр оролцогчдын идэвх сайжирч, тэмцээний өрсөлдөөн ширүүсэн замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх ойлголт, холбогдох дүрэм журмыг биелүүлэх хариуцлага өндөрсөж байгаа бөгөөд тэмцээний үеэр хүүхдийн гараар бүтээсэн бүтээлээр үзэсгэлэн гаргасан.


Тэмцээний нэгдүгээр байрт шалгарсан 15 дугаар сургуулийн “Зэв” баг Хан-Уул дүүргээ төлөөлөн Нийслэлийн дүүргүүдийн  дунд зохион байгуулагдах “Ногоон гэрэл-Цагаан шугам“ тэмцээнд оролцох эрхээ авлаа.