Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 16 дугаар тогтоолоор батлагдсан “Өрхийн хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтсийн хамт олон дүүргийнхээ хариуцсан хороо буюу дөрөвдүгээр хорооны зорилтот бүлгийн өрхүүдийнхээ судалгааг авч, зөвлөн туслах, дэмжин ажиллах ажлыг тогтмол хийдэг.
Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн 21 хороодынхоо зорилтот бүлгийн иргэдийнхээ амьдрал ахуйг сайжруулж, төрийн үйлчилгээг тогтмол хүргэх зорилгоор Засаг даргын Тамгын газрын хэлтэс, тасаг болон Засаг даргын дэргэдэх хэлтэс, албадыг тухайн иргэдэд хүрч ажиллуулахын тулд төлөвлөлт хуваарь гарган хороодыг хувиарлаж өгсөн.
Дээрх хуваарийн дагуу 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр дүүргийн Мэргэжлийн хяналтын хэлтэс хариуцсан хороо буюу дөрөвдүгээр хорооны зорилтот бүлгийн 30 өрхийн иргэдтэй уулзалт зохион байгуулан тэдэнд тулгамдаж буй асуудлыг сонсож, эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамруулан, шаардлагатай зөвлөгөө, мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай хамтран оюуны хөрөнгө оруулах, манлайлагч сурагчийг бэлтгэх зорилгоор +300 клубын эрхийн бичгийг гардуулж, Эко-Эрүүл бүтээгдэхүүний дээжээс танилцуулан бэлэглэв. Түүнчлэн тус иргэдээс гарсан санал хүсэлтийг хүлээн авч төлөвлөлтөд тусган зөвлөн тусалж ажиллав.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС