Нийслэлийн Хүүхэд, гэр бүлд ээлтэй 2019 оны шилдэг байгууллагаар Хан-Уул дүүргээс “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудал, “Хүннү молл” ХХК тус тус шалгарч, өнөөдөр өргөмжлөлөө гардан авлаа.
Шалгарсан 2 байгууллагадаа талархал илэрхийлэхийн ялдамд дүүргийн бусад аж ахуй нэгж, байгууллагууддаа хүүхэд, гэр бүлийн сайн сайхны төлөө үйл ажиллагаа, арга хэмжээ, бүтээн байгуулалтад идэвх санаачлагатай оролцож, дараа дараагийн Хүүхэд, гэр бүлд ээлтэй байгууллага шалгаруулах үйл ажиллагаанд идэвхтэй оролцож байхыг уриалж байна.
Хүүхэд, гэр бүлийн төлөө гэгээн үйлс бүхэн дэлгэрч байх болтугай!