Хан-Уул
Мэдээлэл

УГААРЫН ХИЙ МЭДРЭГЧИЙГ СУУРИЛУУЛАН АЖИЛЛАЖ БАЙНА

Нийслэлийн Онцгой комиссоос гарсан шийдвэрийн дагуу нүүрстөрөгчийн дутуу исэл буюу CO мэдрэгчийг дүүргийн 10 дугаар хорооны айл өрхүүдэд суурилуулах ажлыг гүйцэтгэн ажиллаж байна.

Угаарын хий мэдрэгч төхөөрөмжийн ажиллагаа болон ашиглалттай холбоотой мэдээллийг иргэдэд өгч өрх бүрт гарын авлагын хамт хүргэж байгаа бөгөөд энэхүү ажлыг тодорхой үе шаттайгаар хэрэгжүүлэн ажиллаж байна.