Хан-Уул
Мэдээлэл

ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН НЭР: ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ХОРООДЫН БАРИЛГЫН БОХИР УС ТАТАН ЗАЙЛУУЛАХ, ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛЧИЛГЭЭ ҮЗҮҮЛЭХ

              Огноо: 2020 оны 01 дүгээр сарын 22

Тендер шалгаруулалтын нэр: Хан-уул дүүргийн хороодын барилгын бохир ус татан зайлуулах,  тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх

                                                                     

 Тендер шалгаруулалтын дугаар:НҮА2020/001

 

        Хан-Уул дүүргийн “Нийтлэг үйлчилгээний алба” ОНӨААТҮГ  нь эрх бүхий тендерт оролцогчдоос Хан-уул дүүргийн хороодын барилгын бохир ус татан зайлуулах, тээвэрлэлтийн үйлчилгээ үзүүлэх тухай  үнийн санал ирүүлэхийг  урьж байна.

Үнийн санал авах тендерийн бичиг баримтыг (хүсвэл нэмэлт хувийг) бичгээр хүсэлтээ гаргаж, эргэж төлөгдөхгүй нөхцөлтэйгээр иж бүрдэл бүрийг нь 50 000 / тавин мянга / төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний чөлөөтэй хөрвөх валютаар худалдан авч болно. Төлбөрийг Улаанбаатар хотын банкны 2603029829 тоот дансанд тушаана

Тендер нь түүнийг нээсэн өдрөөс эхлэн 30 хоногийн дотор хүчинтэй байна.

Тендерт оролцогч нь Санхүүгийн болон Туршлагын дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

Борлуулалтын хэмжээ: Сүүлийн 1 жил /2018он/-ийн борлуулалтын орлогын

             дундаж 7 500 000 төгрөгөөс багагүй байх.

Санхүүгийн тайлан ирүүлэх жилийн тоо: Сүүлийн 1 жил /2019 он/

              Сүүлийн хоёр жилд хэрэгжүүлсэн ижил төстэй ажил: Сүүлийн 2 жилийн  /201он, 201он/

Шаардлагатай тусгай зөвшөөрөл: Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.14-д заагдсан.

Дотоодын  давуу эрх тооцох эсэх. Тооцохгүй

Үнийн саналыг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 15 цаг 30 минут-аас өмнө ирүүлнэ.

Үнийн саналыг нээлтэд оролцох хүсэлтэй  тендерт оролцогчдыг байлцуулан  2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 16 цаг 00 минут -т Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3 дугаар хороо ЗДТГ-ын байр,  7-р давхрын хурлын зааланд нээнэ.

Сонирхсон этгээд тендерийн баримт бичиг болон бусад мэдээллийг доорх хаягаар авч болно

Хан-Уул дүүрэг, Чингисийн өргөн чөлөө, 3 дугаар хороо

Иргэдэд үйлчлэх төв байр, 10-р давхар, утас 70008646