Хан-Уул
Мэдээлэл

“ИДЭВХИТЭЙ ХӨДӨЛГӨӨН, ЭРҮҮЛ МЭНД” СЭДЭВТ БИЕИЙН ТАМИРЫН ТУРШЛАГА СОЛИЛЦОХ, ТАНИУЛАХ, ҮЗҮҮЛЭХ АЖИЛ ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ТЭРГҮҮНИЙ 35 ДУГААР ЦЭЦЭРЛЭГ ДЭЭР ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА

2020 оны 01 дүгээр сарын 23 ны өдөр Хан-Уул дүүргийн тэргүүний 35 дугаар цэцэрлэг дээр “идэвхитэй хөдөлгөөн, эрүүл мэнд” сэдэвт биеийн тамирын туршлага солилцох, үзүүлэх ажлыг улсын хэмжээнд анх удаа зохион явууллаа. Тус үйл ажиллагаанд Нийслэлийн спортын хорооны нийтийн биеийн тамирын хэлтсийн дарга А.Болдмаа, Хан-Уул дүүргийн спорт хорооны мэргэжилтэн, арга зүйч нар болон МҮОНТ-ийн спортын сэтгүүлч нар хүрэлцэн ирсэн. Мөн 9 дүүргийн багш нар болон Орон нутгаас 200 гаруй багш ажилчид хүрэлцэн ирж туршлага солилцлоо.

35 дугаар цэцэрлэгийн биеийн тамирын багш Э.Хүрэлчулуун  танилцуулга хийж, санал асуулга бөглүүлж авлаа. Цэцэрлэгийн биеийн тамирын зааланд байх ёстой хэрэглэл материал болох 30 төрлийн хэрэглэгдэхүүнийг төрөлжүүлж үзүүлэн болгож танилцуулсан.

Спорт хамтлагын хүрээнд спортын тэмцээн уралдаан, явган аялал, цасны баяр, алтан намар, урин хавар гэх мэт үйл ажиллагааг явуулдаг.

Хөдөлгөөн – эрүүл мэнд хичээлийн хүрээнд:

  1. Өглөөний дасгалыг Бага, дунд, ахлах, бэлтгэл бүлгүүдэд цогц дасгалыг танилцуулсан
  2. Бие хөгжүүлэх дасгалын цогц дасгалыг аятай нь гаргаж танилцуулсан
  3. Хөдөлгөөнт тоглоомын хэрэглэгдэхүүнийг танилцуулсан тайлбарын хамт.
  4. Ахлах бэлтгэл бүлгийн хүүхдүүдээр бие хөгжүүлэх дасгал болон өглөөний гимнастик хийж үзүүлсэн.
  5. Эрүүл ажлын байр хөтөлбөрийн хүрээнд хийдэг багш, ажилчдад зориулсан тоног төхөөрөмж, хэрэгсэлийг танилцуулсан.
  6. Танин мэдэхүйн чиглэлээр олимпын төрлүүдийг зурган хэлбэрээр зааландаа байрлуулсан.
  7. Их спортыг танин мэдүүлэх зорилго сагс, волейбол, хөлбөмбөгийг бодит хэлбэрээр хүүхдүүдэд зааж зөвлөж танилцуулдаг байгаа.
  8. Биеийн тамирын заал болон хэрэглэгдэхүүний стандарт бүрдлийг хангаж тохижуулсан.