Монгол Улсын Ерөнхий сайдын санаачилгаар Монгол цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 99, Чөлөөлөх дайны ялалтын 75, Цэргийн штабын 95 жилийн ойг угтан зохион байгуулж буй “Эх орноо магтан дуулъя” хүүхдийн дууны анхдугаар уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтыг Хан-уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/01 дүгээр захирамжаар 2020 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн Соёлын ордонд зохион байгууллаа.
“Эх орноо магтан дуулъя” хүүхдийн дууны анхдугаар уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтын нээлтийн ажиллагаанд Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Энхболд, Нийгмийн бодлогын хэлтсийн дарга Н.Мэндбаяр, Цэргийн штабын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, дэд хурандаа Г.Жаргалсайхан, Боловсролын хэлтсийн Албан ба албан бус боловсрол хариуцсан мэргэжилтэн Б.Лхагвадэмбэрэл болон сурагчид, эцэг эхийн төлөөлөл хүрэлцэн ирж, оролцлоо.
Хан-Уул дүүргийн төрийн болон хувийн хэвшлийн 18 сургуулийн 52 сурагч оролцож, нэгдүгээр шатны шалгаруулалт амжилттай болж өндөрлөлөө.
Хүүхдийн дууны анхдугаар уралдааны 1 дүгээр шатны шалгаруулалтаас тэргүүн байранд “Шинэ өнөөдөр” дунд сургуулийн 6а ангийн суралцагч Э.Дөлгөөн, дэд байранд ерөнхий боловсролын 60 дугаар дунд сургуулийн 11в ангийн суралцагч Б.Хонгорзул, 12в ангийн суралцагч Б.Эрдэнэцэцэг нар, гутгаар байранд ерөнхий боловсролын 130 дугаар сургуулийн 5а ангийн суралцагч А.Анар, “Орхон-Хасү” олон улсын дунд сургуулийн 7е ангийн суралцагч М.Эрдэм нар тус тус шалгарч Засаг даргын өргөмжлөл, мөнгөн шагналаар шагнагдаж, 10 сурагч нийслэлийн 2 дугаар шатны шалгаруулалтанд оролцох эрхийн батламжийг Цэргийн штабын Төлөвлөлт, сургалтын офицер, дэд хурандаа Г.Жаргалсайхан гардуулж амжилт хүслээ.