Хан-Уул
Мэдээлэл

ХАН-УУЛ ДҮҮРЭГ ТОМУУ, ТОМУУ ТӨСТ БОЛОН ШИНЭ КОРОНАВИРУСЫН ХАЛДВАРААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АЖЛЫГ ЭРЧИМЖҮҮЛЭН АЖИЛЛАЖ БАЙНА

“БНХАУ-д илрээд буй томуу, томуу төст болон шинэ коронавирусын халдвар гарсантай холбогдуулан Засгийн газрын 30 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын А/108 дугаар захирамж, дүүргийн Засаг даргын А/41 дүгээр захирамжийн дагуу Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар дүүргийн эрүүл мэндийн байгууллагуудтайгаа хамтран иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалан урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэн ажиллаж байна.

2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Хан-Уул дүүргийн Засаг даргын Тамгын газар эрүүл мэндийн байгууллагуудаар хэвтэн эмчлүүлж буй бага насны хүүхдүүдэд өвчлөлөөс урьдчилан сэргийлэх эрүүл ахуйн нэн шаардлагатай маск, гар ариутгагч зэрэг хэрэгсэлээр ханган зөвлөмж мэдээллийг эцэг эхчүүдэд нь танилцуулан ажиллав.

Мөн дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгж, байгууллага, сууц өмчлөгчдийн холбоо, хороод, өрхийн эрүүл мэндийн төвүүдэд зөвлөмж мэдээлэл өгч, халдварт өвчлөлөөс урьдчилан сэргийлэх захирамжийн хэрэгжилтийг ханган ажиллах тухай чиглэл өгч ажиллалаа.


Ингэснээр томуу, томуу төст өвчин болон шинэ коронавирусын халдвараас  урьдчилан сэргийлэх, эрүүл мэндийн зөв дадлыг төлөвшүүлэхэд чухал нөлөө үзүүлэх юм.