Хан-Уул дүүргийн Албан бус-Насан туршийн боловсролын төв нь иргэний боловсрол олгох, сонгох сонгогдох эрхээ эдлэх, үүрэг хариуцлагаа ухамсарлах хандлагыг төлөвшүүлж зөв дадал хэвшлийг бий болгох сургалтуудыг зохион байгуулсаар ирсэн.
1 дүгээр сарын үйл ажиллагааны хүрээнд
- Иргэний эрх үүрэг хариуцлага
- Хамт олны харилцаа
- Эерэг харилцаа-эерэг хандлага
- Хувийн үзэл бодлоо илэрхийлэх ба бусдыг сонсох чадвар
- Ёс суртахууны хэм хэмжээ
- Монгол бичиг
- Дэлхийн өв ба аялал жуулчлал зэрэг сэдвээр 15 дугаар сургууль,13 дугаар хороо,Худалдан авах ажиллагааны алба,Ахмадын хороо,СӨБ-ын багш нар,ЕБС-ийн иргэний боловсрол,нийгмийн ухааны багш нар, 21 хорооны хөгжлийн нийгмийн ажилтан зэрэг 374 иргэнд сургалтын үйлчилгээ хүргэсэн байна.
Иргэн та ч манай сургалтад хамрагдах боломжтой.Суралцаж хөгжихийг хүссэн хүн бүрт манай үүд хаалга нээлттэй.
Үнэ Төлбөргүй,
Үнэ цэнэтэй сургалт
Байгууллагын цахим хаяг
- www.hudabntnt.edu.mn
- [email protected]
- ХУД Албан бус-Насан туршийн боловсролын төв
- 70000448, 9502156