Хан-Уул
Мэдээлэл

БОГДХАН УУЛЫН АМУУДААР ХҮН НЭВТРҮҮЛЭХГҮЙ БАЙХАД ХЯНАЛТ ТАВЬЖ БАЙНА

Богдхан уулын амуудаар хүн нэвтрүүлэхгүй байхад хяналт тавьж, мэргэжлийн байгууллагууд хамтран өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. 2020 оны 02 дугаар сарын 24-ний өглөөний 04.00 цагаас эхлэн уул, овоо руу иргэдийг нэвтрүүлэхгүй хяналт тавьж ажиллаж байна.
Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны 2 дугаар сарын 18-ны өдрийн А/88 тоот тушаалаар Богдхан уулын дархан цаазат газарт хөл хорио тогтоосон тул 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүртэл Богдхан уулын дархан цаазат газарт аялал, амралт зугаалга, явган аялал хийхийг хориглосон. Иймд иргэд Жаргалант, Нүхт, Арцат, Хийморийн овоо, Зайсан, Залаат, Хүрэлтогоот, Чулуут, Бумбат, Төр хурхын амууд руу явахгүй байхыг зөвлөж байна.
ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ОНЦГОЙ КОМИСС