Хан-Уул дүүргийн Засаг даргын 2020 оны А/60 тоот захирамж, Улаанбаатар хотын захирагчийн ажлын албаны 01/357 тоот албан бичиг, “Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагаанд түвшин тогтоох үзлэг зохион байгуулах удирдамж”-ийн хүрээнд дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй СӨХ, орон сууцны конторуудад үзлэг шалгалт хийж байна.
Шалгалтыг дүүргийн Засаг даргын захирамжаар Засаг даргын орлогч Г.Батсайхан ахалж, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид, дүүргийн СӨХ-ийн салбар зөвлөлийн дарга, Орон сууц нийтийн аж ахуйн мэргэжлийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хороодын Засаг дарга нар, татварын хэлтэс, Мэргэжлийн хяналтын хэлтсийн хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид хамтран хийж байна.
Шалгалт 2020 оны 03 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл үргэлжлэх бөгөөд дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 220 СӨХ байдаг байна. Үүнээс 20 СӨХ шалгаж, заавар зөвлөмж хүргэж ажиллав.
Мөн нийт СӨХ-үүдэд хуулийн хэрэгжилтийг хангуулан 11-н заалттай МЭДЭГДЭЛ хүргүүлэн ажиллалаа. Хяналт, шалгалт үргэлжилж байна.
ХАН-УУЛ ДҮҮРЭГ ДЭХ МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫН ХЭЛТЭС